
Хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсонтой, түүнчлэн үйлдвэрлэлийн эрэлт ихсэж, нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор энэ онд мөнгөний үнэ 75 орчим хувиар өсөөд байна.
Өнгөрсөн пүрэв гарагт мөнгөний үнэ 1980 оноос хойш анх удаа 50 ам.долларыг давж, нэг унц нь 51 ам.долларт хүрснээр дээд амжилт тогтоожээ.
Энэ жил арилжаачид алт, мөнгө гэх мэт хатуу хөрөнгийг найдвартай хөрөнгө оруулалт, мөн тариф, инфляцтай холбоотой болгоомжлолоос авхуулаад Холбооны нөөцийн сангийн бие даасан байдал, улсын өрийн дарамттай холбоотой санаа зовнил зэрэг геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдлаас хамгаалах хэрэгсэл гэж үзэж байна.
Улмаар алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаатай зэрэгцэн мөнгөний үнэ ч мөн огцом өссөөр байгаа юм. Учир нь уг металл нэг унц нь түүхэндээ анх удаа 4000 ам.долларт хүрээд буй алтнаас хямд, өөр нэгэн найдвартай активт тооцогдоно.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд алт, мөнгөний үнэ огцом өссөн нь хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсонтой холбоотой юм. Төв банкууд ч ам.доллароос хамааралтай байдлаа бууруулж, алтны нөөцийг бүрдүүлсэн нь үнийн өсөлтөд нөлөөлжээ.
Мөн цагаан алтны үнэ 80 хувиар өссөнөөр аль алиных нь өсөлт 51% хүрч алтныхаас /51 хувь/ даваад байна.