
Австралийн нисэх буудлын бэлэг дурсгалын дэлгүүрийн тавиур дээр өрсөн зөөлөн тоглоомон амьтдын дунд нэгэн “онцгой” поссум анхаарал татсан нь түүний том бор нүд хөдөлж байсантай холбоотой байв.
Тасмани мужийн Хобарт нисэх буудлын нислэгийн терминал дахь дэлгүүрт байрлах тавиур дээрх амьтдыг сонирхож явсан зорчигч анх амьд сойзон сүүлт поссумыг олж харсан талаараа жижиглэн худалдааны менежер Лиам Блүмфилд мэдэгдсэн байна.

“Ажилтанд мэдэгдэхэд тэр эхэндээ итгэж чадаагүй. Дараа нь удирдлагадаа дэлгүүрт поссум байна гэдгийг хэлээд дуудсан” хэмээн зорчигч Блүмфилд ярьжээ.
Ажилтнуудын нэг гар утсаараа бичлэг хийсний нисэх буудлын ажилтнууд уг амьтныг гэмтээлгүйгээр барьж, гаргасан аж.
Поссум яагаад тоглоомон амьтдын дунд орсныг тодорхой мэдэхгүй байгаа бөгөөд Блүмфилд “магадгүй өөртэйгөө төстэй тоглоомуудыг хараад тэдэнтэй “нийлж” амьдрахаар шийдсэн байх” хэмээн хошигножээ.
Мөн уг амьтан дэлгүүрт хэрхэн орсон, хэр удаан байсан нь тодорхойгүй байна. Аюулгүй бүс рүү оруулахын тулд рентген шалгалтаар нэвтрүүлэх шаардлагатай тул хэн нэгний тоглоом болгон зориуд оруулсан байх магадлал бага гэж үзэж байна.