Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг “FIBA Women's Asia Cup 2025" тэмцээнийхээ хоёр дахь тоглолтыг хийлээ. Хэсгийн хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 55:89-өөр хожигдлоо. Ингэснээр манай шигшээ баг нэг хожилг, нэг хожигдолтой болоод байна. Өчигдөр хэсгийнхээ эхний тоглолтоо хийж Тайландын шигшээ багийн хожсон юм.
Манай улсын шигшээ баг В хэсэгт багтсан бөгөөд дараагийн тоглолтоо Күүкийн арлуудын эсрэг хийнэ. Энэ тоглолт долоодугаар сарын 16-ны 19:30 цагаа эхэлнэ.