
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -25-45, өдөртөө -18-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Иймд хүйтний оргил өдрүүдээр малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээх, аль болох бэлчээрт гаргахгүй байх, тэжээлийн хэмжээг ихэсгэж, хужир шүү нэмж өгөхийг зөвлөлөө.
Түүнчлэн, цаг агаар эрс хүйтэрснээс болж бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж үхэх нөхцөл бүрддэг. Иймд малыг хэвтэрт нь дааруулахгүй, хашаа саравчны дулааныг алдагдуулахгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.