
Ким Жон Ун Умард Солонгосын цэргийн хүчийг улам бэхжүүлэх, Өмнөд Солонгостой залгаа бүс дэх цохилтын чадавхаа нэмэгдүүлэх хүрээнд томоохон зэвсгийн туршилтуудыг биечлэн ажиглаж, армид "үхлийн аюултай, сүйтгэх чадвартай довтолгооны байр суурь" эзэмшихийг шаарджээ.
Өнөөдөр Өмнөд Солонгос "дроны дайчдын арми" байгуулж байгаагаа зарласан нь Умардын цэргийн шинэчлэлийн хариу арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна.
Умард Солонгос ямар зэвсэг туршив?
Korean Central News Agency (KCNA)-ийн мэдээлснээр туршилтад:
Ким Жон Уны армийн гол зорилго нь дайснууддаа "байнгын айдас, түгшүүр төрүүлэх" аж. Ингэснээр тэд халдлага үйлдэхээс эмээх ёстой гэж мэдэгдсэн байна.
Тэрээр мөн Умард Солонгос хэт өндөр нарийвчлалтай, холын тусгалтай, илүү хүчирхэг галын системтэй зэвсэг бүтээхэд анхаарч байгааг онцолжээ.
Өмнөд Солонгосыг бүхэлд нь хамрах цохилтын чадвар
Шинжээчдийн үзэж буйгаар эдгээр шинэчлэл нь Умард Солонгост Өмнөд Солонгосын бүх нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвар олгох зорилготой аж.
Өмнөд Солонгост АНУ-ын хэд хэдэн цэргийн бааз байрладаг. Тэнд ойролцоогоор 28500 америк цэрэг алба хаадаг. Умард Солонгос 2019 онд АНУ-тай хийсэн хэлэлцээ зогсонги байдалд орсноос хойш цэргийн чадавхаа тасралтгүй өргөжүүлж иржээ.
Энэ долоо хоногийн эхээр Ким Жон Ун тэнгисийн цэргийн хүчинд цөмийн зэвсэг, илүү том байлдааны хөлөг онгоц нийлүүлэхээ мэдэгдэж, ингэснээр "олон чиглэлийн, үр ашигтай" ажиллагаа явуулах боломжтой болно гэдгийг онцолсон. Мөн тэрээр АНУ Умард Солонгосоос цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзах шаардлагаа орхихгүй бол дипломат харилцааг сэргээх боломжгүй гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгос "500 мянган дроны дайчин" бэлтгэнэ
Умардын цэргийн шинэчлэл нь Өмнөд Солонгосыг цэргийн бэлтгэлээ эрчимжүүлэхэд хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнд "Умард Солонгосын асуудалд дахин анхаарал хандуулах цаг болсон" гэж хэлсэн тухай мэдэгджээ.
Баасан гарагт Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам дроны тоог эрс нэмэгдүүлэх, үйл ажиллагааны радиусыг өргөжүүлэх, дроныг байлдааны үндсэн хэрэгсэл болгох төлөвлөгөө танилцууллаа.
Батлан хамгаалахын сайд Ан Гю Бак "500 мянган дроны дайчин бэлтгэж, дроныг хувийн галт зэвсэгтэй адил ашиглах чадвартай болгоно" гэж мэдэгджээ.
Тэрээр мөн Умард Солонгос ОХУ-аас цэргийн технологийн тусламж авч байгаа учраас нөхцөл байдалд яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж онцолсон байна.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Ли Жэ Мён 2030 он гэхэд тус бүр нь 650 сая ам.долларын үнэлгээтэй батлан хамгаалахын таван томоохон компанийг хөгжүүлэх төлөвлөгөөг зарлажээ.