
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.
Зургаагийн даваанд шинээр улсын начин цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Ө.Батсуурь, Хотонт сумын харьяат цэргийн заан Б.Гончигсүрэн нар тунаж барилдсан юм. Улмаар Ө.Батсуурь нь давж улсын харцага цолны болзол хангалаа.