
Дорнод аймгийн Халхгол сумын “Буйр” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын зургаан зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн. Улмаар автомашинд зорчиж явсан хоёр хүн эсэн мэнд гарч, дөрвөн хүн живсэн харамсалтай хэрэг гарсан юм.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эргээс 300 метрийн зайд цооног гаргаж, дроноор тандалт хийн байршлыг тодорхойлжээ. Улмаар зургаан метрийн гүнээс автомашиныг татан гаргаж, нэрвэгдэгчдийн цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.