
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан зэрэг улс төрийн цаг үеийн асуудлыг хэлэлцэж гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх бололтой.
МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн. Уг хүсэлтийг нь өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.