
Английн Лондон хотод болж буй ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 32-н тоглолтууд эхэллээ. Люксембургийн эмэгтэй баг Бразилын багийг 3:2-оор хожиж 16-д багтаж чадлаа. Тэдний дараагийн учраа нь Японы баг юм. Хамгийн сонирхолтой нь Люксембургийн багт 62 настай Ни Шя Лян тоглож байна. Тэрээр мөн л энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн ахмад тоглогч юм. Хэдийгээр 60 насыг давсан ч Ни залуу тамирчидтай энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлсээр байна.
Олимпын наадамд долоон удаа оролцож хамгийн ахмад тоглогч болж байсан Ни Лян Люксембургийн багт дасгалжуулагчаар уригдсан ч тамирчин болсон түүхтэй.
Өнөө шөнө шөвгийн 16-н тоглолтууд эхэлж наймд өрсөлдөх багууд тодорно.