Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хүүгийн цогцос олдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал хүүгийн цогцос төөрсөн газраас 3-4 км-ын зайд байжээ. Одоогоор хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болж, улмаар эрэн хайх ажиллагаа ес дэх хоногтоо үргэлжилж байв.