
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-с эхлэн цахимаар хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 60 557 хүүхэд бүртгүүлээд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх,
- Шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхаарна уу.
Бүртгэлийн явцын мэдээлэлтэй https://parent.edu.mn/login-д хандаж танилцах боломжтой.
Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт дуусна.
