
Ларри бол Их Британийн хамгийн алдартай муурнуудын нэг.
"Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хулгана баригч ажилтан" (Chief Mouser to the Cabinet Office) хэмээх цолтой Ларри Дауннинг Стрийтэд ирснээсээ хойш Их Британийн зургаан Ерөнхий сайдтай мөр зэрэгцэн ажиллажээ.
Ларригийн "ажилласан" хугацаанд
Ларри олон улсын удирдагчдыг угтаж, хэвлэлийн бага хурлуудын үеэр камерын өмнө гарч ирдэг тул Дауннинг Стрийтийн албан бус "од" болсон юм. Тэрээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг олон зочинтой таарч байв. Түүнийг Их Британийн улс төрийн хамгийн тогтвортой "албан тушаалтан" гэж хошигнон нэрлэх нь бий.
2022 оны аравдугаар сар. Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен нар Ларритай мэндчилэв REUTERS/Maja SmiejkowskaХэдийгээр түүний үндсэн үүрэг нь хулгана агнах боловч Ларри Их Британийн улс төрийн өөрчлөлт, Засгийн газрын шилжилтийн бэлгэдэл болсон амьтан юм. 2011 онд ирсэн тэрээр одоо хүртэл 10 Дауннинг Стрийтийн байнгын оршин суугч хэвээр байна.
2022 оны гуравдугаар сар. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Элчин сайдтай хамт 10 Дауннинг Стрийтээс гарч явах үеэр REUTERS/Toby Melville Ларригийн тухай сонирхолтой баримтууд
Ларри 2011 оны 2-р сарын 15-нд Лондон дахь амьтан хамгаалах байгууллага болох Battersea Dogs & Cats Home-оос үрчлэгдэн Даунинг Стрийтийн 10 тоотод иржээ. Түүнийг хулгана, харх барих чадвартай гэж үзэн үрчлэн авсан гэдэг.
Тэрээр "Chief Mouser to the Cabinet Office" буюу "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах хулгана баригч" гэсэн албан ёсны цол хүртсэн анхны муур юм.
Ларри энэ жил 19 хүрч буй.
Ларри гэхдээ Ерөнхий сайдын хувийн өмч биш. Түүнийг Дауннинг Стрийтийн ажилтнууд асарч, энэ “тоот”-ын албан ёсны оршин суугч хэмээн тооцдог.
Тэрээр дэлхийн удирдагчид айлчлах үеэр хэвлэлийн зурагт байнга орж, заримдаа зочдоос ч илүү анхаарал татдаг. Фото зурагчид түүнийг "фотобомб хийх дуртай" гэж ярьдаг.
2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын лимузин доор орж хэвтсэнээр айлчлалын үеэр багахан шуугиан тарьж байв.
Ларригийн албан ёсны намтар дээр түүний үүргийг "Зочид угтах, аюулгүй байдлыг шалгах, эртний тавилгууд дээр унтахад тохиромжтой эсэхийг турших" гэж хошигнон бичсэн байдаг. Мөн хулганатай тэмцэх төлөвлөгөө нь "тактикийн төлөвлөлтийн шатандаа явж байгаа" талаар ч дурджээ.
Олон британичууд Ларриг улс төрөөс ангид, хэн ч солигдсон бай үргэлж тэнд байдаг "тогтвортой байдлын бэлгэдэл" гэж үздэг. Ларри хэд хэдэн Ерөнхий сайдын нүүр үзэж, улс төрийн хямрал, сонгууль, засгийн газрын өөрчлөлтүүдийн үеэр ч Дауннинг Стрийтэд үлдсэн юм.
2016 оны есдүгээр сар. Ерөнхий сайд Тереза Мэйн ашигладаг автомашинуудын нэг дээр сууж буй Ларри REUTERS/Stefan WermuthСонирхолтой нь, олон нийтийн дунд "Ларри Ерөнхий сайд нараас илүү нэр хүндтэй" гэсэн хошигнол түгээмэл байдаг бөгөөд Reddit зэрэг платформ дээр хүмүүс "Larry for PM!" буюу "Ларриг Ерөнхий сайд болгоё!" гэсэн санал гаргаж байсан хөгжилтэй тохиолдол ч бий.
2018 оны зургаадугаар сар. Лондон дахь 10 Дауннинг Стрийтийн нэгдүгээр давхрын цонхоор харан эвшээж буй Ларри REUTERS/Toby Melville