
Энэ өдөр Оскарын шагналт найруулагч Барри Левинсон төржээ. Түүний сүржин драм бус амьдралын намуухан урсгал дунд илрэх үнэн, эмзэглэл, дурсамж хамгийн хүчтэй мэдрэгддэг.
RAIN MAN (1988)
Энэхүү кино нь ах дүүгийн харилцааг аутизмын сэдэвтэй холбон үзүүлснээс гадна хүний сэтгэл зүйг төнхсөн бүтээлүүд дотроос үзэгчдэд туйлын олон асуултыг үлдээсэн юм. Түүнчлэн Дастин Хоффманы бүтээсэн дүр бол кино урлаг дахь хамгийн мартагдашгүй дүрүүдийн нэг болсон. Найруулагч Левинсон хүний мэдрэмжийг огт хэтрүүлэл, чимэггүйгээр үзүүлж, амьдралын энгийн урсгал дунд алгуурхан нээж өгснөөр тус бүтээлээрээ оскарын шагнал хүртсэн билээ.
GOOD MORNING, VIETNAM (1987)
Дайны сэдвийг инээд, эмгэнэлийн зааг дээр авчирсан онцгой бүтээл. Урлаг хөнгө зугаа, цөхрөл хоёр нэгтгэгдэж байж амжилттай болдгийн нэг жишээ нь энэ. Робин Уильямсын эрч хүчтэй, импровизацид тулгуурласан тоглолт киноны гол амин сүнс болсон юм. Уг бүтээлд дайны голомт дахь хүмүүсийн дуу хоолойг илүү чөлөөтэй, амьд мэдрэмжээр үзүүлдэг.
WAG THE DOG (1997)
Улс төр, хэвлэл мэдээллийн харилцааг ёжтой, хурц хэлбэрээр илчилсэн сатир. Хуурамч дайн “бүтээж” олон нийтийн анхаарлыг сарниулах санаа нь өнөөдөр ч хэвээр байгаа асуудал. Левинсон уг киногоороо бодит ба зохиомол хоёрын хил хязгаарыг бүдгэрүүлсэн. Үзэл санааны эл дуу хоолой анхдагч, хүчирхэг байсан тул үзэгчид тус киног найруулагчийн шидээвэр бүтээлд зүй ёсоор нэрлэдэг.
DINER (1982)
Нэгэн үеийн залуусын амьдралыг жижиг деталь, амьд харилцан яриагаар амьдруулсан кино. Адал үйл явдалгүй ч дүрүүдийн харилцаа, дурсамжийн өнгө аяс нь үзэгчийг татдаг. Хамгийн чухал нэг асуудал хүмүүсийг ажиглах хүний зан чанарын өгүүлэмж юм. Магадгүй энэ өөрөө хүнд заяасан хамгийн хэрэгтэй атал хэн бүхэн анзаардаггүй гайхалтай ур чадварын нэг байж мэдэх юм.
AVALON (1990)
Цагаачдын гэр бүл, Америкийн мөрөөдлийн хувьслыг дурсамжийн өнгө аястайгаар өгүүлнэ. Гэр бүл, цаг хугацаа, алдагдсан нэгдмэл байдлын тухай гунигтай атлаа дулаахнаар мэдрүүлэх бүтээл. Ерөөс цирк тэр кинонд олон янзаар дүрслэгдсэн байдаг бол уг кино үйл явдал өрнөх гол обьект болохгүй. Хамгийн гол нь дурсамж гэдэг салангид, ганц хүний дотооддоо хийх аялал бус ойр дотны хүмүүсийн нийтлэг туршлагаас үүдэлтэй гэх санааг хөнджээ.