
“Солонго-1” хорооллын 2042 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл маргааш эхэлнэ. Иргэд "ТОСК" ТӨХКК-ийн www.tosk.gov.mn цахим хуудсаар ДАН системээр нэвтэрч 14 хоногийн хугацаанд бүртгүүлнэ. Тэнцсэн иргэд арваннэгдүгээр сарын 1-нээс шинэ орон сууцандаа орох боломжтой. “Солонго 1,2” төслийн 1 метр квадрат 4 сая 428 мянган төгрөгөөр худалдаалагдана.