УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд дэмжсэн бол өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. 15 гишүүн асуулт асууж, үг хэлсний дараа Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөх эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад 114 гишүүн оролцсоноос 102 нь буюу 89.5 хувь нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжив. Тэрээр УИХ-ын 13 дахь даргаар ажиллаж байсан юм.