
Токио хотод болж буй намрын тэмцээн буюу Аки башё маргааш өндөрлөнө. Анх удаа дээд зиндаанд барилдаж буй дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц өнөөдөр Тобизарюүг давснаар есөн даваатай боллоо. Тэрээр сүүлийн өдрүүдэд Ура, Аби, Тобизарюү нарыг дараалан давж даваагаа ахиуллаа.
Өнөөдрийн барилдаанд ёкозүна Оносато озэки Котозакурад ялагдсанаар түрүүлэх боломжоо хадгалж чадсангүй. Оносатогийн хувьд Украин бөх озэки Аонишикитэй адил 11 даваа, гурван унаатай боллоо. Хоёр бөх маргааш цомын төлөө барилдана.
Манай бөхчүүдээс озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдрийн барилдаанд озэки Аонишикид ялагдан долоон даваатай боллоо. Тэрээр маргаашийн барилдаанд ялалт авч 50 хувийн амжилтаа хийх даалгавартай үлдлээ.