Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын Төрийн тэргүүн хэлэлцээр хийж, хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.
Мөн дараах салбаруудад хамтран ажиллахаар холбогдох албан тушаалнууд хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
Дипломат сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монтенегро улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
Монгол Улсын ШУА, Монтенегро улсын Шинжлэх ухаан, урлагийн академ хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
Монгол Улсын ШУА, Монтенегро улсын их сургууль хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
МҮХАҮТ болон Монтенегро улсын Эдийн засгийн танхим хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
Хоёр улсын Үндэсний радио, телевиз хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.