
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалах яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонсож байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Манай яамны тайлан нууцын зэрэглэлтэй учраас Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулж өгнө үү гэсэн горимын санал гаргаж байна" гэсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь горимын саналыг дэмжиж, хуралдаан хаалттайгаар үргэлжилж байна.