
“Хаадын зам-2026” арга хэмжээний хүрээнд Монголын хаад, язгууртны түүхэн өв, үндэсний бичгийн соёлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой "Хаадын бичээс" уран бичлэгийн хээрийн үзэсгэлэнг Төв аймгийн Дэлгэрхаан сумын түүхэн дурсгалт Дуутын хаданд дэлгэлээ. Чингис хаан Үндэсний музейн санаачилгаар, "Хөх бичиг" бичиг соёлын академитай хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд Монголын каллиграфийн шилдэг уран бүтээлчид оролцож, Дуутын хадны түүхэн дурсгал, байгалийн өвөрмөц тогтоцоос сэдэвлэсэн уран бүтээлүүдээ олон нийтэд толилуулж байна.
“Хаадын бичээс" уран бичвэрийн хээрийн үзэсгэлэн нь Монголын төрт ёсны түүх, үндэсний бичгийн өв, байгалийн унаган тогтоц, орчин үеийн уран бүтээлийг нэгэн орон зайд амилуулдаг өвөрмөц соёлын арга хэмжээ юм.
Хээрийн өвөрмөц энэхүү үзэсгэлэнгийн үеэр бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдааны тэргүүн байрт 11-р ангийн сурагч Б.Болорчимэг, дэд байрт 8-р ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ, гутгаар байрт 11-р ангийн сурагч О.Номин-Эрдэнэ, тусгай байрт 8-р ангийн сурагч Б.Лхамацэнд нар тус тус шалгарлаа.
