.jpg)
Улаанбаатар хотод 2026 оны тавдугаар сарын 15-наас айл өрхийн халаалт зогсож, дулааны шугам, тоноглолын засвар шинэчлэлийн ажил эхэлнэ. Энэхүү ажлыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах юм.
Энэ зун дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг энэ сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталжээ.