
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын наадмын 10 метрийн хийн гар бууны холимог багийн тэмцээнд 21 орны баг оролцож байна. Монгол Улсын холимог баг урьдчилсан буудлагад 576 оноогоор 9-р байр эзэллээ. Энэтхэгийн баг 587 оноогоор Азийн наадмын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Медалийн төлөөх финалын буудлагад Энэтхэг, Иран, БНСУ, Индонезийн багууд шалгарлаа.
Монголын багт ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар багтаж, Азийн наадмыг 9-р байрт орсон амжилтаар дуусгалаа.