
Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэлж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу есдүгээр сарын 4-нөөс эхлүүлж байгаа аж.
Өнгөрсөн онд 300 мянган хүн тун томуугийн вакцин авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан. Харин энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд буюу,
Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах юм.