
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчин 26 настай А нь аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16:50 цагт онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 16 өдрийн турш зохион байгуулсан ч, үр дүнд хүрж чадаагүй байна. Иймд ар гэрийнх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.