
Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:42:41 цагт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 11:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд одоогоор ямар нэгэн хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.