
“Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын тайланд дурдсанаар 2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс олон улсын аялал жуулчлалын зарцуулалтын өсөлт Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд өндөр гарчээ.
Тодруулбал, манай улс 39 хувийн үзүүлэлтээр дөрөвдүгээр байрт эгнэсэн байна. Зарцуулалтын үзүүлэлтээр 29 хувийн өсөлттэйгөөр хоёрдугаар байр, орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр гуравдугаарт бичигджээ.