Хэдхэн сарын өмнө Солонгосын алдарт найруулагч Бон Жун Хугийн “Mickey 17” кино гарч дэлхий нийтээр байлдан дагуулсан бөгөөд өдгөө ч уг бүтээлийн талаарх яриа намжаагүй байгаа билээ. Тэгвэл энэ удаад найруулагч Пак Чан Вүк шинэхэн уран бүтээл болох “No Other Choice” киноныхоо албан ёсны постерыг цацсанаар үзэгчдийн дунд дахин нэг хүлээлт үүсгээд байна.

Солонгосын шинэ давалгааны найруулагчдын нэг Пак Чан Вүкийг үзэгчид “Oldboy”, “The Thirst”, “The Handmaiden” зэрэг бүтээлүүдээр нь андахгүй мэднэ. Түүний 2003 онд бүтээсэн “Oldboy” бүтээл нь солонгосын төдийгүй дэлхийн кино урлагт шинэ тэсрэлт болж Каннын наадмын Гранд болон дэлхийн томоохон кино наадмуудаас нийт 43 удаа шагнал хүртсэн билээ.  

Тэрээр “No Other Choice” -г Дональд И.Уэстлэйкийн “Сүх” хэмээх нууцлаг романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд гол дүрд нь өмнөд солонгосын кино ертөнцийн одууд болох Ли Бён Хун, Сон Е Жин нар тоглосон байна. Энэ нь тус жүжигчдийн анхны хамтрал гэдгээрээ онцлогтой. Мөн Ча Сын Вон, Пак Хи Сун, Юн Га И нар тогложээ. 

Нэг л өдөр цаас үйлдвэрлэлийн компани дахь ажлаасаа халагдсан Ман Су хэмээх дунд эргэм насны эр шинэ ажлын эрэлд гарснаас киноны үйл явдал өрнөх болно.