
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.9 их наяд төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.0 (56.3%) их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 17.0 (68.2%) их наяд төгрөг, боловсруулах салбар 759.3 (15.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.