
Өнгөрсөн шөнө нийслэл хотын 114 айл өрхөөс угаарын хий өссөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс мэдээллээ. Тодруулбал, нэгдсэн хяналтын төвд арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нийт 114 өрхөөс угаарын хий өссөн тухай дуудлага ирж, 342 иргэнийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажиллажээ. Иймд гэр хорооллын айл өрхүүд алсын зай дамжуулагчтай угаарын хий мэдрэгч INTUM төхөөрөмж болон гар утсаа тогтмол асаалттай байлгах, галлагаа хийхийн өмнө зуух пийшингийн битүүмжээ сайтар шалгах, яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхаарууллаа.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:
Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж: