
Монгол Улсын 2026 оны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн шигшээ тэмцээн МҮЭСТО-д болж байна. Тэмцээний найм дахь өргийн тоглолт өчигдөр болж, урьдчилсан дүн гарлаа.
Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 5,5 оноогоор тэргүүлж эхэлсэн бол ФИДЕ мастер Б.Тэнүүнболд, Э.Энхнар нар 5,0 оноотой удаалж байна. Мөн Г.Тэнгүүндалай, Н.Содбилэгт, С.Чингүүн нар адил 4,5 оноогоор 4-6-р байрт бичигдэж байна.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд өнгөрсөн жилийн аварга их мастер Б.Мөнгөнзул найман өрөг дараалан хожиж, 8,0 оноотой тэргүүлэв. Түүний араас кандитат мастер Х.Баясгалан 6,5 оноотой удаалж эхэлсэн. Иймээс Б.Мөнгөнзул үлдсэн гурван өргийн тоглолтоос хоёр л хожил авахад түрүүлэх болзлоо хангах юм.
Өнөөдөр 9 дэх өргийн тоглолт 15:00 цагаас эхэлнэ. Тэмцээний 10 дахь өрөг маргааш, 11 дэх өрөг ням гарагт болсноор Монгол Улсын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодорно.