
“Берлин-2026” сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багуудын шийдвэрлэх тоглолтууд болсоор байна. Өнөөдөр Япон болон Унгарын шигшээ багийн тоглолт боллоо. Энэ тоглолт 84:63 онооны харьцаагаар Унгарын багийн ялалтаар өндөрлөв. Японы шигшээ багийн тоглогчид гурваас 33 удаа шидсэн ч ердөө долоог нь амжилттай болгосон нь гол ялагдал болов. Руи Мачида өнөөдрийн тоглолтод дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекордтой тэнцэхэд тун ойр байв. Өмнөх хэсгийн тоглолтод Малийг хожихдоо Японы эмэгтэйчүүд гурваас 20 удаа хийж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекордыг тогтоосон. Гэвч наймд үлдэх шийдвэрлэх тоглолтод гурван онооны шидэлтээ муу гүйцэтгэж ялагдлаа.
Унгарын багаас Река Лелик 23 оноо, найман самбар, дөрвөн дамжуулалтаар багийн тоглогчдоо тэргүүлжээ. Ингэснээр Унгарын баг олимп, дэлхийн аварга АНУ-ын хүчирхэг багтай тоглохоор болж байна.
Мөн Азийн төлөөлөл болсон БНСУ-ын баг талбайн эзэн Германы багт 94:56-аар ялагдлаа. Өнөө шөнө Азийн ганц найдвар БНХАУ-ын баг Пуэрто Рикогийн багтай тоглох юм. Хэрвээ Хятадын баг ялалт байгуулж чадвал шөвгийн наймд Испанитай тоглоно.
