
Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-нд Их суудлаа хуралдуулж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7 дахь заалт нь Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр болжээ.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны арвахоёрдугаар сарын 2-ны 12 дугаар дүгнэлтээрээ Монгол Улсын шүүхийн тухай “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн уг заалтыг хүчингүй болгожээ. Гэвч УИХ 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлахдаа уг хуулийн 36.7-д дээрх заалтыг агуулгаар нь дахин сэргээж баталжээ. Энэ нь Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг Цэц Их суудлаараа хянан шийдвэрлэх юм байна.