
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Манай намын уур амьсгал хэвийн байсан. Гэтэл сүүлийн хоёр хоногийн хугацаанд гэнэтийн зүйлс болж байна. С.Амарсайхан шиг муу хүнгүй боллоо. Энэ бүхэн Ерөнхий сайдаас хамааралгүйгээр өрнөж байгаа болов уу гэж бодож байна. Би Н.Учралд итгэхийг хүсэж байгаа. Сайдынхаа эсрэг мэдэгдэл хийж байна гэдэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайдаас дээд албан тушаалтан үүрэг өгсөн гэсэн үг. Хүн чанарын хувьд онцгүй санагдаж байна. Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгуулж унасан. Харин Н.Учрал хоолойгоо боолгож магадгүй байна. Энэ бүхнийг Б.Энхбаяр хийж байж магадгүй. Тиймээс энэ асуудлыг бүлгийн хурал дээр нээлттэй ярих ёстой.
Засгийн газрыг огцруулаад байдал сайжирна гэдэгт эргэлзэж байна. Н.Учрал Ерөнхий сайд өөрийн толгойтой байх хэрэгтэй. Өөрийн толгойгүй байвал Төрийн ордны хананд зургаа өлгүүлсэн түр хугацааны Ерөнхий сайд байх болно" гэв.