
Өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Мөн Туул (Улаанбаатар хот, Алтанбулаг, Лүн сум) , Сөгнөгөр, Хараа (Дархан), Хэрлэн, (Мөнгөнморьт сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Онги (Сайхан-Овоо сум), Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшин 5-25 см нэмэгджээ. Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 5-25 см даван хүчтэй үерлэж байгааг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.