
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) хамтын ажиллагааны амлалтад гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Монгол Улсын газрын доройтлыг бууруулах үндэсний зорилтуудтай уялдан, Монгол Улсад ойн нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэж байна.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын ойн нөхөн сэргээлтийн алсын хараа, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, AFoCO-ийн Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг, цаашдын хамтын ажиллагааны талаар онцлон тэмдэглэлээ.

Энэхүү амлалт нь ой, хуурай бүс нутгийн доройтсон болон түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг олон улсын түншлэлээр дэмжих чухал алхам болж байна.