
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу даваа гарагт нийт 2219 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 834, гэмт хэргийн шинжтэй 150 дуудлага, мэдээлэл байна. Мөн согтуугаар жолоо барьсан 91 зөрчил бүртгэгджээ.
Үүнээс гадна гэмт хэргийн шинжтэй таван үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн таван хэргийг нөхөн илрүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулав.