
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй 2026-2027 оны улиралд явагдах “Алтан цом”-ын барилдаан ирэх бямба гарагт буюу энэ сарын 7-нд эхэлнэ. Бөхийн өргөөнд болох нээлтийн барилдаан “Увс нуур” дэвжээ болон “Эв Монгол” багийн хооронд болно. Мөн “АПУ Скайтел” болон “М-Си-Эс Энержи” багууд эхний өдөр оноолт таарлаа.
2026-2027 онд тойргийн системээр явагдах цомын төлөө энэ жил долоон баг өрсөлдөхөөр болсон юм.