УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах санал болон УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм. 

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 13:30 цагаас өмнө эцэслэн шийдвэрлэх ёстой. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа санал хураалтыг 12:30 цагт явуулна гэдгийг хэллээ.

Өчигдрөөс хойш УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байсан бол өнөөдөр 50-иас дээш хувьдаа хүрч хуралдаж эхлэв. Асуулт асууж, саналаа хэлэхээр 44 гишүүн нэрээ бүртгүүллээ.