
УИХ-ын Соёл, спорт, залуучуудын дэд хорооны хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан "Залуучуудын асуудал хариуцсан байгууллага байхгүй болсон. Өмнө нь агентлаг байсан. Одоо бүр яаманд газар ч байхгүй болсон. Залуучуудын асуудал ингэж орхигдож байгаа учраас Залуучуудын агентлагийг шинээр байгуулахаар Ерөнхий сайдтай тохирсон. Гэхдээ дангаар нь биш ямар нэгэн салбартай хамтатган, Залуучууд, спортын улсын хороо гэх мэтээр байгуулна гэж бодож байгаа. Дангаар нь байгуулна гэхээр төсвийн хувьд хүндрэлтэй" гэв.