
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын наадмын волейболын эмэгтэй багуудын тоглолтууд үргэлжилж байна. Монгол Улсын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Тайваний багтай хийлээ. Энэ тоглолт 3:0/25-22, 25-8, 25-14/-оор Тайванийн багийн ялалтаар өндөрлөлөө.
Манай волейболчид хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Киргизийн багтай хийнэ.
“С” хэсгийг Тайвань, Тайландын багууд тэргүүлж эхэлсэн бол Монгол, Киргизийн багууд удаалж байна.