
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Улаанбаатар хотод нефьт бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжирсан. Одоо АИ-92, АИ-95 авто бензиний нөөцийн бүрдүүлэх ажлуудыг хийнэ. Жилийн өмнө 30 хоногийн нөөц бүрдүүлэх савтай байсан бол одоо 20 гаруй хоногийн нөөц бүрдүүлэх савтай байна.
Өнөөдрийн байдлаар 75 мянган тонн шатахуун орж ирсэн. Одоо найман мянган тонн орж ирэх дутуу байна.
Давагдашгүй хүчин зүйл үүсэхгүй бол невт бүтээгдэхүүний нийлүүлэлт саадгүй болсон" гэв.