
ҮСХ-ноос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад. 41.7- 66.7 хувиар өссөн талаар мэдээллээ.
Тодруулбал ат 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 700.0 мянган төгрөгөөр, соёолон үрээ 1.7 сая төгрөг болж, 500.0 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхэр 2.5 сая төгрөг болж 1.0 сая төгрөгөөр, эр хонины үнэ 470.0 мянган төгрөг болж, 180.0 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 290.0 мянган төгрөг болж, 110.0 мянган төгрөгөөр тус тус өсжээ.
Баян-Өлгий болон Дархан-Уул аймгуудад эр хонины үнэ 570 мянгад хүрч улсын дунджаас 100 мянган төгрөгөөр өндөр байгаа бол Дорнод аймагт улсын дунджаас 100 мянган төгрөгөөр хямд байна.
Харин дайвар бүтээгдэхүүн болох үхрийн 2,3 метрээс дээш урттай шир хоёр мянган төгрөгөөр өсөж 8700 төгрөг болсон бол цагаан ноолуур кг нь 150 мянга болж өмнөх онтой харьцуулахад 48 мянган төгрөгөөр өсжээ.
Ийнхүү мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа нь иргэдийн амьдрал, өрхийн эдийн засагт хүндрэл үүсгэх эрсдэлтэй юм.