Цахилгаан шугам сүлжээнд засварын ажлыг хуваарийн дагуу хийж байна. Өнөөдөр, маргааш буюу долоодугаар сарын 5-6-ны өдрүүдэд дараах байршилд цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.
Өнөөдрийн 18:00 цаг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нийт хэрэглэгчид, мөн Чингэлтэй дүүргийн 2-р хороо 40 мянган хороолол, Төмөрчин 4-6-р байр, 70-р цэцэрлэг, Туул консалтинг ХХК болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан хязгаарлана.
Харин маргааш буюу долоодугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 хороо, Налайх дүүргийн 1-р хороо, Төв аймгийн Зуунмод Төв АЗЗА, Төв-Ус ХХК-ууд болон эдгээрийн ойр орчимд цахилгаан хязгаарлана.
Сонгинохайрхан дүүргийн 9, 25-р хороо Одонт 1-19, Хайрхан 1-9, Зүүн салаа 1-7, Малчин 1-2-р гудамжууд, 104, 151-р сургууль, 170-р цэцэрлэг, Хоргын хүү дэлгэрэх, Бат ойгон, Эрийн хийморь, Сүүл цагаан уул ХХК-ууд, Хүүхдийн баясгалан ТББ болон эдгээрийн ойр орчмоор маргаашаас эхлэн гурав хоног цахилгаан хязгаарлахыг анхааруулж байна. Энэ хэсэгт наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд 09:30-20:30 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.
Маргааш буюу наймдугаар сарын 6-ны өдрийн хуваарийг доорх хүснэгтээс харна уу.
