
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Тус намын бүлэг Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлтийн талаар мэдээлэл сонсжээ.
Мөн орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна.
АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд АН амжилтгүй оролцлоо. Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид нийлбэр дүнгээрээ хамгийн олон санал авсан байна. АН-ыг ард иргэд дэмжиж байгаа. Энэ бол хөндлөнгийн судалгаагаар баталгаажсан асуудал. Гэхдээ сонгуулийн дүн өөр гараад байна. Энэ нь МАН-ын сонгуулийг худалдаж авдаг, зохион байгуулдаг сүлжээний схем хэт гүнзгий байна гэсэн үг" гэв.