
Америкийн тэрбумтан хөрөнгө оруулагч Питер Тиэл энэ долоо хоногт Италийн Ром хотод “Антихрист” сэдвээр хаалттай лекцүүд уншиж байгаа нь маргаан дагуулж байна.
Түүний лекцүүд хэвлэл мэдээлэлд хаалттай, нууц байршилд болж байгаа бөгөөд Ватикан үүнд маш болгоомжтой хандаж байгаа аж.
“Антихрист” нь Христийн шашны сургаалд Antichrist буюу Есүс Христийн эсрэг хүчний бэлгэдэл гэж үздэг.
Тиэл өмнө нь антихрист нь заавал нэг хүн биш, харин хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн дайн зэрэг айдсыг ашиглан бий болох дэлхийн засаглалын систем байж болно гэж тайлбарлаж байжээ.
Түүний үзэл бодол нь Ромын пап Пап Лео XIV-ын байр суурьтай зөрчилдөж байгаа тул Ватикан зай барьж байна.
Хоёр католик байгууллага лекцээс татгалзсан бөгөөд Pontifical University of St. Thomas Aquinas, Catholic University of America уг арга хэмжээг зохион байгуулаагүй гэдгээ мэдэгджээ.
Шинжээч Франческо Сиски Тиэлийг Ватиканд ирсэн нь шашны нөлөө улс төрд нэмэгдэж байгаагийн илрэл гэж үзжээ. Тиэл нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Вансийн улс төрийн карьерыг дэмжигч бөгөөд түүний католик шашинд орсон шийдвэрт философич Рене Жирарын үзэл санааг танилцуулсан гэж үздэг.
Гэвч Пап Лео XIV АНУ дахь цагаачдын асуудал, Ойрхи Дорнодын дайн зэрэг дээр Трампын бодлогыг шүүмжилсээр байгаа юм. Тэрбээр сэтгүүлчдэд хандан “Дайны үед хэвлэл мэдээлэл эрх мэдлийн дуу хоолой болж болохгүй” хэмээн анхааруулжээ.