
АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Энэ удаагийн "4:11"-д УИХ-ын гишүүн О.Алтангэрэл оролцлоо.
Тэрээр "Н.Алтанхуяг гэдэг хүнийг шүүх ээлжит шүүх хурал одоо болж байна. Ээлжит гэж хэлэхийн учир нь, энэ хэрэг анх 2017 оноос шалгагдаж эхэлсэн. 2022 оны дөрөвдүгээр сард яллагдагчаар татсан. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Н.Алтанхуяг гэдэг хүнийг гурван удаа цагаатгасан. Гэтэл шүүхийн энэ шийдвэрийг үл зөвшөөрч дахин эхлүүлээд байна. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. АН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн дунд хамгийн өндөр рейтингтэй яваа хүн. Тиймээс эрх баригч намын зүгээс нөлөөлж шүүхийн процесс ингэж үргэлжилж байна гэж үзэж байна. Гурав цагаатчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй. Энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт" гэв.