
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болж буй шатрын Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээн талдаа орлоо. Монгол Улсын эрэгтэй баг өчигдөр гурав дахь өрөгт Узбекистаны хүчтэй багийг 2,5:1,5-аар хожиж хоёр дахь хожлоо авлаа. Улмаар манай эрчүүд дөрөв дэх өрөгт БНХАУ-ын багтай 2:2-оор тэнцээ хийж, нийт 10,5 оноогоор зургаадугаар байрт бичигдэж эхэллээ.
Өнөөдөр болох тав дахь өрөгт Монгол, Энэтхэгийн багууд оноолт таарчээ. Энэтхэгийн баг 11 оноогоор гуравдугаар байрт бичигдэж байна. Тэмцээнийг ОХУ-ын баг 12 оноогоор тэргүүлж эхэлсэн бол Малайз 11,5 оноогоор удаалж эхэллээ. Харин Энэтхэг, Казахстаны баг 11 оноотой 3-4-р байрт бичигдэж байна.
“Абу Даби-2026” тэмцээн энэ сарын 17-нд өндөрлөнө.