
ДЭМБ-ын Rapid Alert-аас ирүүлсэн эргүүлэн татах мэдэгдлийн дагуу холбогдох хууль, журмыг үндэслэн дараах эмийн тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал,
Метилдопа бүрхүүлтэй шахмал эм
Цуврал: 123189, 127626
Реметан 100 удаан чөлөөлөгддөг шахмал эм
Цуврал: 112682, 122606
Ремицин 100 бүрхүүлтэй шахмал эм
Цуврал: 128735, 123112
Эрүүл мэндийн яамнаас дээрх дугаартай эмийг иргэд хэрэглэж байгаа болон хадгалж байгаа тохиолдолд эм ханган нийлүүлэх байгууллагад хүргүүлэн буцаахыг мэдэгдлээ.
