
Кенийн тамирчин Сабастиан Саве Лондоны замд түрүүлж, марафонд хоёр цаг хүрэхгүй хугацаанд гүйсэн анхны хүн боллоо.
Нэг ч марафонд ялагдаж байгаагүй Саве 1:59:30 хугацаагаар барианд орж, өмнө нь Келвин Киптумын тогтоосон дээд амжилтыг 65 секундээр эвдсэн байна.
Этиопын тамирчин Ёомиф Кежелча 1:59:41 амжилтаар хоёрдугаар байрт орсон бол Угандагийн Жэйкоб Киплимо 2:02:28 үзүүлэлтээр гуравт хурдалжээ. Эдгээр гурван тамирчин бүгд өмнөх дэлхийн дээд амжилтаас илүү хурдтай гүйсэн байна.
“Би барианд орох үедээ цаг хараад маш их баярласан. Дэлхийн дээд амжилт тогтоосноо мэдэх үнэхээр гайхалтай байсан” гэж Саве хэллээ.
Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Киптум 2024 онд Кени улсад авто ослоор 24 насандаа нас барсан юм.
Эмэгтэйчүүдийн төрөлд Этиопын Тигст Ассефа түрүүлж, 2:15:41 амжилтаар өөрийн өмнөх дээд амжилтыг шинэчиллээ. Тэрээр Кенийн Хеллэн Обири болон Жойсилин Жепкосгей нартай ширүүн өрсөлдсөний эцэст ялалт байгуулсан байна.
Мөн холимог (эрэгтэй pacemaker-тэй) уралдаанд эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг Рут Чепнгетич 2024 онд 2:09:56 хугацаагаар тогтоосон хэвээр байна.
Тэргэнцэртэй ангилалд Швейцарийн Марсел Хаг эрэгтэй төрөлд, Катерин Дебраннер эмэгтэй төрөлд түрүүлжээ.