УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа Төрийн ордонд өрнөж байна. Надтай хамт ажилладаг хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр байцааж байна. Намайг айлгах гээд байгаа юм уу. УИХ-ын 11 гишүүдийг мөрдөж мөшгөж, хамаатай байж болох хүмүүсээс нь яриа авсан байна.  УИХ-ын гишүүд маш их айдаст автаж, эргэлзээнд орсон байна. Тиймээс энэ нь улс төрийн шийдвэрт сөргөөр нөлөөлнө. Төрийн байгуулалтын байгуулалтын хорооны хуралд Ерөнхий сайдаас асууна "Яагаад улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгодог парламентыг төгөлдөржүүлнэ гээд байгаа юм бэ" гэж асууна. 

Дараагийн Ерөний сайдын итгэл үнэмшил, мэдлэг туршлага, чадвар маш чухал. Авлигатай тэмцье гэж байгаа бол Ардын намтай тэмцэх учиртай гэж би дахин хэлье. Хэрэв татвар бууруулахгүй, нийгэм эдийн засагт хувьсал хийх чадваргүй хүн томилогдвол АН-тай хамтраад сөрөг хүчинд ажиллана. Дэгийн хуулийн дагуу санал хураалтыг ил авна. Нуух ямар шалтгаан байгаа юм бэ. Ард түмнээсээ нуух ёсгүй. Харин нууцаар санал авна гэвэл би хувьдаа дэмжихгүй.

Ерөнхий сайд орлогоо нотолж чадахгүй бол Ерөнхий сайд бус УИХ-ын гишүүний асуудал нь ч хөндөгдөх ёстой" гэв.