
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн "Заан-Өндөр" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр өдрийн 15:40 цагт онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Цагаан-Овоо, Сэргэлэн сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт бүрэн унтраасан байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 600 га орчим талбай, малчин С-ийн 4х12 метрийн хэмжээтэй малын саравч, 600 ширхэг боодол өвс шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.